Хятадын телевизүүд хууль зөрчсөн алдартнуудыг дэлгэцээр гаргахгүй

Хятадын эрх баригчид эмэгтэйлэг эрчүүд, баян чинээлэг амьдралыг зурагтаар сурталчилахгүй байх шийдвэр гаргасан. Телевизэд хамаарах хориг үүгээр зогсоогүй талаар РГ агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Радио, телевизийн үндэсний захиргаа шинэ төлөвлөгөө баталсан бөгөөд үүний дагуу дэлгэцээр бүдүүлэг интернет одууд, хууль зөрчсөнд буруутгагдсан хүмүүсийг гаргахыг хориглох аж.
Телевизийн сувгууд гоо сайхны "зөв" стандарт тогтоож, зугаа цэнгээнээс илүү хувьсгалт, социалист, уламжлалт Хятадын соёлд гол анхаарлаа хандуулах ёстой гэнэ. Үүгээр зогсохгүй, телевизийн сувгууд алдартнуудад өндөр төлбөр төлөхгүй, мөн ажлын хөлснөөсөө татвар төлж байгаад хяналт тавих ёстой болсон байна. Мөн оддын хүүхдүүдийг телевизийн шоунд оролцуулахыг хоригложээ.
Мөн "шүтэн бишрэгчийн соёл"-д онцгой анхаарал хандуулах болсон байна. Хүмүүс авьяасаа үзүүлэн, од болох эрхийн төлөө тэмцдэг "айдол (idol-шүтээн) шоу"-г дэлгэцээр гаргахыг хоригложээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ