Агаарын бөмбөлөгтэй акц

img

Монголын орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2021.09.15/ “ОСНАА-kрхигдуулж болохгүй салбар" акцыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, агаарын бөмбөлөг хөөргөлөө.

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Уг арга хэмжээний талаар Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Жавзандулам "Орон сууц нийтийн аж ахуйн салбарынхан 2021-2022 оны халаалтын улиралд бэлэн байна. Эмч, цагдаа, онцгойгийнхны нэгэн адил өндөржүүлсэн бэлэн байдалд, утсаа ч унтраах эрхгүй 24 цагийн турш ажилладаг. Салбарын ажилтны цалин хөлсний судалгаагаар орон нутгийн оролцоотой Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагын дундаж цалин 829 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 240 мянган төгрөгөөр бага байна.

 

 

2020 онд Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах ажилтны улсын зөвлөгөөнөөс тус салбар нь ажиллах хүчний хомсдолд орсон гэсэн дүгнэлт гарсан. Ажилтнуудын 43 хувь нь 4 хүртэл жил ажиллаад ажлаасаа гардаг нь судалгаагаар нотлогдсон. Шалтгаан нь цалин хөлс бага, байр орон сууцны болон суралцахад дэмжлэг үзүүлдэггүй, ипотекийн зээлийн шалгуурыг хангадаггүй" хэмээн ярилаа.

 

Тиймээс 2022 оны төсөвт энэ салбарын ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж, ажиллаж амьдрах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарахыг холбогдох яам, нийслэлийн удирдлагууд, Орон сууцны удирдах газраас хүслээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ