Хятадад газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алджээ

img

Хятадын Сычуань мужид газар хөдөлсний улмаас гурван хүн амиа алдаж, 60 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ талаар Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн гурав нь хүнд гэмтжээ. Мужийн эрх баригчид газар хөдлөлтийн аюултай бүсээс 7000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

 

Хятадын газар хөдлөлтийн төвийн мэдээлснээр, есдүгээр сарын 16-ны 04:33 цагт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт 4.25 сая хүн амьдардаг Ложуо хотын Лу гацаанд болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь 10 километрт байсан бол газар хөдлөлтөөс 20 минутын дараа 2.8 магнитудын хүчтэй чичирхийлэлтүүд бүртгэгджээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ