Шаардлагын хариуг өгөхгүй бол маргааш дахин жагсана

img

Үнийн хөөрөгдлийг зогсоох, шатахууны үнийг бууруулахаар Засгийн газрын ордны гадаа жагсаад байсан жагсаал цуглаан албан ёсоор тарж буйг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар өнгөрсөн баасан гарагийн 17.00 цагийн үед мэдэгдлээ. Хэдийгээр МҮЭХ-ноос тавьсан шаардлагын хариуг өнгөрсөн баасан гарагт багтааж хэлэлцэхгүй бол Төрийн ордноос хэнийг ч гаргахгүй байхаар шийдсэн боловч Засгийн газар тэдний тавьсан шаардлагыг өнгөрсөн баасан гарагт багтаан хэлэлцэнэ гэсэн учир ийнхүү тарсан. Харин шаардлагын хариуг ирүүлэхгүй бол тэд маргааш буюу даваа гарагт дахин жагсаал цуглаан хийж дараагийн шатны арга хэмжээг авах болно гэв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ene yasan unen ug be tegeh heregtei baina demjij bainaa
2012-01-22