Зөвшөөрөлгүй баригдсан 15 гаражийг буулгаж байна


Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 34 дүгээр байрны хойд талд нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй баригдсан 15 төмөр бетон болон тоосгон гаражийг буулгаж, газрыг чөлөөлж байна.
Чөлөөлсөн газарт авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр талаараа явган хүний зорчих хэсэг бүхий хоёр эгнээ зам барьж өргөсгөхөөр төлөвлөжээ. Мөн тухайн орчимд шинээр гүүр тавих юм байна. Ингэснээр иргэд, оршин суугчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ