Коронавирусийн халдвар нутагшмал болох эрсдэлтэй байна

Доктор А.Амбасэлмаа коронавирусийн халдвар цаашид хэрхэн үргэлжлэх ямар эрсдэл дагуулах талаар мэдээлэл өглөө. Тэрбээр:
-Саяхан ДЭМБ-ын Номхон далайн баруун, зүүн бүсийн орнуудын чуулга уулзалт боллоо. Энэ үеэр цар тахал устгахгүй, дэлхийн улсуудын өнцөг булан бүрт тархах эрсдэл байгааг мэдээлж байна. Халдварын тархалт их байгаа учраас вирус нь мутацид орж, хувилбарууд нь анхны вирусээс илүү хоруу чанартай, өртөмтгий бүлгийг олж өвчлүүлэх чанартай байна гэдгийг хэлж байна.
Цар тахал цаашид хэрхэн үргэлжлэх вэ?
Коронавирусийн халдвар нутагшмал болох эрсдэлтэй байна. Энэ үед вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг сайн авч, энэ вирустай хамтран амьдрах болно.
Вирусийн цоо шинэ хувилбар гарч ирэн, өөр цар тахал хэлбэрээр дэгдэх эрсдэл байна. Тэгэхэр бид бэлэн байдлаа хангаж, өмнөх алдаа оноогоо цэгнэх хэрэгтэй.
Манай улс нийт хүн амынхаа 65 хувийг вакцинжуулсан. Зорилтот бүлгийнхээ 90 хувьд нв вакцин хийсэн байна. Мөн хүмүүс өвдөж эдгээд дархлаатай болсон. Тэгэхээр коронавирусийн хувилбаруудын эсрэг 70 гаруй хувь нь тодорхой хэмжээний хамгаалалттай болсон. Бид үүндээ итгэх хэрэгтэй. Ингэж хамгаалагдсан учраас нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авбал цар тахлын халдвар буурч, хяналтад орно гэдгийг ард түмэн ойлгох хэрэгтэй гэдгийг доктор А.Амбасэлмаа хэлж байна.
Мөн аль болох халдвар авахгүй, өвдөхгүй байхыг хичээж, дархлаажуулалтад хамрагдахыг иргэдэд уриалж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ