Цэргийн үүрэгтний бүртгэл дууслаа
Цэргийн үүрэгтний бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.
Бүртгэлийн ажил өчигдрийн байдлаар 65,3 хувьтай байсан. Иргэд цэргийн үүрэгтний бүртгэлдээ хамрагдаагүй бол 50.000 төгрөгөөр торгуулж цаашлаад цахим үнэмлэх авах эрхгүй болж байгаа юм.
Учир нь цахим үнэмлэхэд тухайн хүний цэрэгт явсан эсэх мэдээлэл орох учиртай аж. Бүртгэлийн хугацааг сунгах тухай асуудлыг холбогдох албанынхан хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ