ВИДЕО: Монголд цэргийн сургуулилалтад оролцох Оросын техникийг төмөр замаар илгээжээ
ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн Мотобуудлагын ангийн Буриадын Хиагт хотод байрлах хэсгүүд Монгол руу төмөр замаар илгээх цэргийн техникүүдээ ачиж дуусгажээ. Эдгээр цэргийн техникүүдийг Монгол Улсад болох "Сэлэнгэ-2021" сургуулилалтын үеэр ашиглах юм.
Регнум агентлагийн мэдээлснээр, 100 нэгж зэвсэг, 600 гаруй цэргийн алба хаагч Наушки өртөөн дээр ирсэн бөгөөд сургуулилтад илгээх хяналтын бэлтгэл хийсэн байна. Бэлтгэлийн төгсгөлийн шатанд байлдааны буудлагатай тактикийн сургуулилалт явуулжээ.
"Сэлэнгэ-2021" сургуулилалт Монголын Дойтын ам полигонд болох юм. Олон улсын цэргийн сургуулилалтад Оросын Дорнод цэргийн тойргоос мотобуудлага болон танкийн хэсгүүд оролцох аж. Энэ сургуулилалт 2008 оноос эхлэн жил бүр явагдаж байгаа юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ