Ажилтнуудаа 100 хувь вакцинд хамруулсан сургуульд шагнал амлав

Ажилтнуудаа коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд бүрэн хамруулсан Украины Ивано-Франковск хотын эхний сургууль эсвэл компанийг нэг сая гривнагийн шагналаар шагнахаар болсон гэнэ. Энэ талаар хотын дарга руслан Марцинкив мэдэгджээ.
Ивано-Франковск хотод ажилтнуудынхаа 80-аас дээш хувийг дархлаажуулсан 50 гаруй сургууль байгаа гэнэ. Гэхдээ энэ нь хангалтгүй, боловсролын салбарт бүх ажилтан коронавирусээс сэргийлэх вакцинд хамрагдах ёстой гэж хотын дарга үзсэн байна.
“Ажилтнуудаа 100 хувь вакцинд хамруулсан эхний байгууллагад нэг сая гривна өгье!” хэмээн Руслан Марцинкив амалжээ. Гэхдээ энэ мөнгө хотын төсвөөс эсвэл даргаас өөрөөс нь гарах эсэх талаар тэрбээр тодруулаагүй байна.
Марцинков өмнө нь вакцины дараа жирэмсэлсэн эхний эмэгтэйд 100 мянган гривна өгнө хэмээн амлаж байлаа. Үүний дараа түүнд 100 гаруй эмэгтэй хандаж, нөхцлийг биелүүлсэн хэмээжээ. Харин үүний хариуд Марцинкив “100 мянган гривна өгнө гэж тоглож хэлсэн юм” хэмээн хариулсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ