Ангела Меркелийн дүрээр тоглоомон бамбарууш гаргажээ

img

Германы канцлер Ангела Меркелийг дүрсэлсэн тоглоомон бамбарууш гаргажээ. Энэ тоглоомыг тун удалгүй албан тушаалаа орхих Меркелийн 16 жил төр барьсан хугацаа нь дуусаж байгаад зориулан гаргасан гэж DW агентлаг мэдээлсэн байна. 

 

Тоглоомон бамбаруушийн биеийн хэлэмж нь ч Меркелийнхтэй адилхан гэнэ. Ангела Меркель олны өмнө үг хэлэхдээ хоёр гараа нийлүүлэн барьдаг бөгөөд бамбаруушийн саврыг ч мөн ийм байдалтайгаар хийжээ.

 

Бамбаруушийг канцлерын дуртай хувцас болох хар өмд, гал улаан пиджакаар гоёсон байна. Мөн үсний засалт нь Меркелийнхтэй адилхан байх бөгөөд Германы далбааны өнгө бүхий хар, улаан, шар өнгийн хүзүүний зүүлт зүүлгэжээ.

 

Энэ бамбаруушийг Германы Дээд Франконд байх, 100 гаруй жил тоглоомон бамбарууш төдийгүй цуглуулгын үзвэр үйлдвэрлэж ирсэн гэр бүлийн компани бүтээсэн байна. Меркелийг дуурайлгасан бамбаруушийг 500 ширхэг үйлдвэрлэсэн бөгөөд 189 еврогоор худалдаалагдаж дууссан гэнэ. Харин "16" гэх бэлгэдлийн дугаартай нэг тоглоомыг Ангела Меркельд өгөхөөр хадгалжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yamar huurhun yum be
2021-09-23