Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо буюу Тахилтад байрлах энэхүү 4 га талбайг эзлэх бүтээн байгуулалтын ажлын тохижилтын хүрээнд 750м дугуйн болон гүйлтийн зам, 8000 мкв явган зам, 54 машины авто зогсоол, хүүхдийн тоглоом, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, худаг болон ногоон байгууламжийн усалгааны систем, гэрэлтүүлэг, 1500 орчим улиас, хайлаас, 22000мкв талбайн зүлэгжүүлэлт зэрэг ажлууд цогцоороо хийгдсэн юм.
Цагдаа толгой цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орсноор Толгойт, Тахилт бүсийн иргэд чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх иж бүрэн цогцолбортой болж байгаа юм.
Уншиж байна |