Хятад COVID-19-ийн эсрэг шинэ вакцин бүтээж байна

Хятадад COVID-19 өвчнөөс сэргийлэх шинэ вакцин боловсруулах ажлыг эхлүүлжээ. Энэ нь Хятадад боловсруулсан бусад вакцинуудаас хамгийн үр дүнтэй бэлдмэл болно гэж шинжээчид таамаглаж байгаа аж.
Вакциныг Сычуань мужийн Чэндү хотын Clover Biopharmaceuticals компани боловсруулж байгаа бөгөөд "дельта", "гамма", "мю" гэсэн коронавирусийн штаммуудын эсрэг өндөр үр дүн үзүүлдэг нь батлагдсан дэлхийн анхны вакцин юм байна.
Жэнминь жибао сонины мэдээлснээр, энэ вакцин "дельта" вирусийн эсрэг 79 хувь, "гамма" штаммын эсрэг 92% харин "мю" штаммын эсрэг 59 хувийн үр дүн үзүүлсэн байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ