Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо

Өвөрхангай аймгийн Хүүхдийн эмнэлгийн барилгын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг улсын төсвийн 5 тэрбум гаруй төгрөгөөр барьжээ. 50 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор БОЭТ-ийн тасгуудын ачааллыг бууруулах, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх гээд олон ач холбогдолтой.
БОЭТ-ийн амбулаториор жилд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Булган зэрэг аймгаас 20 мянга орчим хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, 3 мянга орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг учраас ханиад томууны үед ор хүрэлцдэггүй хүндрэл ингэж шийдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ