ШУУД: АН Эв нэгдлийн их хурлаа товлолоо
АН-аас хэвлэлийн хуралд хийлээ. Тэд Эв нэгдлийн их хурлаа зарлажээ. Хоёр хуваагдаж, талцаад байсан АН эв нэгдэлтэй болж байгаагаа мэдэгдсэн. АН-ын Эв нэгдлийн их хурлыг 11 дүгээр сарын таванд буюу их эзэн Чингис хааны төрсөн өдөр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд товложээ.
АН-ын анхны дарга, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл:
-Өнөөдөр манай намын хоёр залуу удирдагч АН-ын гишүүдийн төдийгүй Монголын ард түмэн сүүлийн жил гаруй хүлээсэн мэдээллийг хүргэнэ. Энэ бол түүхэн үйл явдал. Үндэсний дэвшлийн намын дарга байсан Д.Ганболд, нэр дэвшигч Б.Гарамгайбаатар нар энэ хуралд оролцоно. Замдаа саатан ирж байна гэлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-АН-ын уналт, доройтол, ялагдалд томоохон алхам хийхээр бид мэдээлэл хийж байна. АН амаргүй цаг үеийг туулаад өнгөрч байна. Монголын АН монгол хүний эрх чөлөөний хүсэл зоригоос төрсөн нам. АН-ын асуудал бол Монголын тусгаар тогтнолын асуудал.
АН-ын дарга М.Тулгат:
-Сөрөг хүчний дуу хоолой гэдэг улс төрөөр бизнес хийдэг гудамжны улс төрийг хэлэхгүй. Улс төрийн соёлтой, бодлогоор асуудлаа шийддэг байх ёстой. Бид зорьсон үйл хэрэгтээ нэгэн сэтгэлээр хандах ёстой. АН-ын өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал бол хэдэн хүний тамга тэмдэг булаацалдсан асуудал биш. Сүүлийн 20-иод жил явж ирсэн АН-ын дүрмийн шинж чанартай асуудал байлаа. Энэ удаагийн Эвлэрлийн их хурал түүхэн хариуцлагатай их хурал байх ёстой. Цаашдаа АН ямар дүрэм, журмаар явах, бодлогын шийдвэрээ яаж явуулахыг харилцан тохиролцох ёстой.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ