Д.Ганбат: АН нэгдээд шаардлага тавингуут бензин оруулж ирлээ


АН Эвлэрлийн их хурлаа 11 дүгээр сарын таванд хийхээр товлолоо. Энэ өдөр нь билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу их эзэн Чингис хааны төрсөн өдөр юм. Их хурлаа товлосон талаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-АН нэгдэж, нягтрах нь Монгол Улсын асуудал болоод байна. АН-ын анхны дарга нар хүлээн зөвшөөрч, Э.Бат-Үүл баатар манлайлж эв нэгдлийн их хурлаа хийхээр болж байна. АН нэгдээд, нягтраад шаардлага тавингуут эрх баригчид шуурхай ажиллаж, бензин оруулж ирлээ. Ирэх жилүүдийг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд бид эвлэрлэх ёстой хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ