Хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн нээгдлээ

img

Хөдөө аж ахуйн болон зам, барилгын машин тоног төхөөрөмжийн төрөлжсөн “Спецмаш-2021” үзэсгэлэн Оросын шинжлэх ухаан, соёлын төвд эхэллээ. Үзэсгэлэнд хөдөө аж ахуй, зам, барилгын салбарын хамгийн орчин үеийн, шинэ шийдэл бүхий комбайн, трактор, өөрөө явагч машин, пресс, шүршигч, ус цацах төхөөрөмж, тээрэм, ачигч болон бусад тоног төхөөрөмжийг танилцуулж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

"Спецмаш-2021" үзэсгэлэнгийн нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь оролцож үг хэллээ. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй холбогдуулан Монгол Улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн албан татварыг хөнгөлсөн. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль” болон “Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хууль”-ийг баталсан.

 

 

 

Дээрх хуулийн хүрээнд тариаланч, үйлдвэрлэгчдийн эдийн засгийн чадавхыг сайжруулах, шинэ дэвшилтэд техник технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй аргаар газар тариалан эрхлэх, хөдөлмөр эрхлэлтийг тууштай дэмжин иргэдээ эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах нөхцөлийг бүрдүүлсэн юм.Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуйн салбарт олон талт болон түнш орнуудтай хамтран 2021 оны байдлаар нийт 72 төслийг хэрэгжүүлж байна. Сүүлийн жилүүдэд бид ОХУ-ын “Внешэконом” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байна.

 

 

 

Төслийн нэг болон хоёрдугаар үе шатыг 2017-2018 онд хэрэгжүүлэн, 48.5 тэрбум төгрөгийн 25 нэр төрлийн 835 ширхэг техник, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нийлүүлсэн. Уг төсөл нь эрчимжсэн мал аж ахуй газар тариаланг хослуулан хөгжүүлэхэд бодит дэмжлэг болсон тул төслийн III дугаар үе шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамтай байгуулсан хамтран ажиллах тухай Санамж бичгийн хүрээнд ОХУ-ын “Внешэконом” банкнаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг авах боломж бүрдсэн. Уг санхүүжилтээр Монгол Улсын баруун болон зүүн бүсэд тус бүр нь 10 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг шинээр байгуулах, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийх болно” гэв. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nyra:
I want the world to know a great man that is well known as Dr. Zabaza ,he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why I went to Dr. Zabaza was for solution on how i can get my husband back because in recent times I have read some testimonies on the internet which some people has written about Dr. Zabaza and I was so pleased and I decided to seek for assistance from him on his Email ( drzabazaspellhome@gmail.com ) Which he did a perfect job by casting a spell on my husband which made him to come back to me and beg for forgiveness. I will no stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that needs his help. His Email is DRZABAZASPELLHOME@GMAIL.COM You can contact him today and get your problem solved. Call/WhatsApp number: +1 (548) 457-0555 https://drogunzabazaspellherbalhome.wordpress.com
2023-02-18
КH СӨХ”-д АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ; 2021 оны 09 сарын 27 KH Апартмент хотхоны сууц өмчлөгчдийн төлөөлөл бид одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа “КН СӨХ” нь оршин суугчдын тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг зохистой түвшинд байлгахад хуулиар СӨХ-д ноогдуулсан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байна. Одоогийн СӨХ нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. -д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.” гэсэн заалтыг ноцтой зөрчин сүүлийн 4 жилийн турш нэг ч удаа хуралдаагүй, тайлангаа танилцуулаагүй байна. Иймд СӨХ-ийн Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс өмнө яаралтай хуралдуулж, оршин суугчдад өнгөрсөн оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавихыг шаардаж байна. ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ
2021-09-27
КH СӨХ”-д АЛБАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ 2021 оны 09 сарын 27 KH Апартмент хотхоны сууц өмчлөгчдийн төлөөлөл бид одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа “КН СӨХ” нь оршин суугчдын тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалтыг зохистой түвшинд байлгахад хуулиар СӨХ-д ноогдуулсан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж байна. Одоогийн СӨХ нь “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2. -д “Дүрэмд өөрөөр заагаагүй бол ээлжит хурлыг жилд нэгээс доошгүй удаа хуралдуулна.” гэсэн заалтыг ноцтой зөрчин сүүлийн 4 жилийн турш нэг ч удаа хуралдаагүй, тайлангаа танилцуулаагүй байна. Иймд СӨХ-ийн Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийг 2021 оны 10 сарын 01-ний өдрөөс өмнө яаралтай хуралдуулж, оршин суугчдад өнгөрсөн оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа тавихыг шаардаж байна. ОРШИН СУУГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ
2021-09-27