УОК: Хоолны газруудын үйл ажиллагааг 22.00 цагаар хязгаарлалаа

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа. УОК-ын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцсэн байна.

 

 

УОК-ын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

1. ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн санал зэргийг харгалзан үзэж, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2021 оны 11 дүгээр сарын 01 хүртэл 22.00 цаг хүртэл болгон хязгаарлалаа.

 

2.Оюутны дотуур байранд халдвар тархаж байна. Тиймээс оюутнуудыг тусгаарлан эмчлэх байрыг шийдвэрлэх үүргийг ЭМ-ийн болон БШУ-ны сайдад үүрэг болголоо.

 

3. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хилийн чанадаас ирж буй иргэдийг зочид буудалд тусгаарлахгүй. Харин нисэх буудалд шинжилгээ авч, гэрийн ажиглалтад шилжүүлнэ.

 

Эрүүл мэндийн  сайд С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын ачаалал таазандаа тулсан байна. Улсын хэмжээнд эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын чиглэлээр нийлсэн 27 083 ортой. Өнөөдрийн байдлаар 21 700 орон дээр коронавирусийн эмчилгээнний тусламж үйлчилгээ үзүүлж байна. Орон нутагт үндсэн орны 46.9 хувийг коронавирусийн халдварыг эмчлэхэд зориулж байна. Нийслэлийн хэмжээнд орны 50.3 хувийг халдвар авсан иргэдийг эмчилж байна. Үүнээс цааш ор дэлгэх боломж байхгүй.  Нэмж ор дэлгэвэл үндсэн тусламж үйлчилгээ алдагдах эрсдэлтэй гэсэн мэдээллийг өглөө.

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Ккк. Харин чи ойлгоогой байншд
2021-09-28
Маш их мөнгө зараад гадаа эмнэлэг үзүүлээд бсан даа САРАНГЭРЭЛ
2021-09-27
Хоол хүнс биш архи пиво, бар цэнгээний газрын цагийг хязгаарлаа
2021-09-27
irgen:
yu ch shiideegui bna sh de
2021-09-27
Иргэн:
Ккк. Харин чи ойлгоогой байншд