Дунд сургуульд хяналтын ажлын тоог бууруулахыг Путин үүрэг болгов

Саяхан Хятад улс боловсролын шинэчлэлийн хүрээнд бага сургуулийн сурагчдын шалгалтыг хориглох, ангиас гадуурх сургалтын цагийг цөөлөх зэргээр сурагчдын ачааллыг бууруулах үүднээс олон арга хэмжээ авч байсан. Энэ удаад хойд хөрш ийм алхам хийжээ.
Тодруулбал, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дунд сургуулиудад хяналтын ажил болон шалгалтын тоог бууруулахыг үүрэг болгожээ. Хяналтын болон шалгалтын ажлыг ерөнхий боловсролын сургуулиудад цөөлөхийг Гэгээрлийн яам болон Оросын боловсролын хяналтын газарт Путин үүрэг болгосон байна.
"Мэдлэгийг хянах аргазүйн үндэслэлтэй горим" тогтоох ёстой гэж Владимир Путин мэдэгдсэн байна. Улмаар Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу боловсрол хариуцсан төрийн байгууллагууд төлөвлөгөө боловсруулан, 2022 оны долдугаар сарын нэгнээс өмнө явцын талаарх илтгэлийг танилцуулах ёстой аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ