Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нохойн мах идэхийг хориглох санал гаргажээ
2021-09-28

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нохойн мах идэхийг хуулиар хориглох санал гаргажээ. 2020 онд хийсэн судалгаагаар нохойн мах идэх заншлыг иргэдийн 84 хувь нь дэмждэггүйгээ илэрхийлсэн байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Ерөнхий сайд Ким Бу Гёмтой эзэнгүй гэрийн тэжээвэр амьтдын асаргааны системтэй холбоотой асуудлаар уулзалт хийх үеэрээ нохойн мах идэхийг хуулиар хориглох санал гаргасан байна.

 

"Хүнсэндээ нохойн мах хэрэглэхийг хориглох асуудлыг нухацтай авч хэлэлцэх цаг нь болсон юм биш үү?" хэмээн Мүн Жэ Ин өгүүлснийг Ёнхап агентлаг дамжуулжээ.

 

Өмнөд Солонгосын амьтан хамгаалагчид нохойн мах идэхийг хориглох, нохдыг байж боломгүй нөхцөлд үржүүлэн, нядалгаанд оруулдаг фирмүүд болон нохойн мах худалдаалдаг захуудыг хаахыг эртнээс л уриалж байв. Одоогоор нохойн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хийх тэмцэл гагцхүү олон нийтийн байгууллагуудын л ажилд тооцогдож байгаа юм. Humane Society International байгууллага гэхэд л 2015 оноос хойш 17 фермээс 2000 нохойг суллан, АНУ, Их Британи, Нидерланд, Канадад үрчлүүлжээ. 

 

Энэ байгууллага нядлах зорилгоор нохой үржүүлэхийг бүрэн хориглохыг уриалж, кампанит ажил явуулдаг юм. Түүнчлэн нохой үржүүлгийн фермүүд үйл ажиллагаагаа өөрчлөн, эмийн ургамал тариалах зэрэгт уриалан, энэ талын сургалт ч явуулдаг аж. 

 

Өмнөд солонгосчууд нохойн мах идэхийг хориглохыг уриалан жагсаал цуглаан ч зохион байгуулдаг бөгөөд хамгийн сүүлд, цар тахал дэгдэхээс өмнө буюу 2019 онд энэ төрлийн жагсаал болж байжээ. Эсэргүүцлийн арга хэмжээ долдугаар сард, Солонгост уламжлал ёсоор нохойн махны шөл болох посинтхан иддэг оны хамгийн халуун гурван өдрийн нэгд зохион байгуулагдаж, энэ жагсаалд Америкийн жүжигчин Ким Бейсинжер ч оролцож байлаа. 

 

Эрх баригчдын төвшинд ч нохойн мах хүнсэндээ хэрэглэхгүй байхыг ард түмэндээ хандан уриалж байв. Анх 1988 онд Сөүлийн олимп болохын өмнөхөн Өмнөд Солонгосын засгийн газар гадаадын иргэдийг айлгахгүйн тулд зоогийн газрын цэснээсээ нохойн махан хоолнуудыг хасахыг уриалж байлаа.  Мөн Пёнчаны олимпын өмнө, 2018 онд ч ийм уриалга гаргаж байсан юм. 

 

Өмнөд Солонгосын 1962 оны хуулинд нохойг мал сүргийн тоонд багтаагаагүй тул нохойг нядалгаанд зориулан үржүүлэх асуудал хуулиар зохицуулагддаггүй байна. 2019 оны мэдээллээр, Өмнөд Солонгост хүнсэнд хэрэглэх зорилгоор 2,5 сая нохой үржүүлж, нэг сая нохойг нядалжээ. 

 

Өмнөд Солонгосын уламжлалт хоолонд тооцогддог нохойн махтай хоолыг орчин үед гагцхүү ахмад насны эрчүүд чалх сайжруулдаг хэмээн иддэг бол 2017 онд хийсэн судалгаагаар Өмнөд Солонгосын оршин суугчдын 70 хувь нь энэ эртний хоолыг таалдаггүй хэмээн хариулж байжээ. Харин 2020 онд хийсэн судалгаагаар, нохойн махан хоолыг таашаахгүй иргэдийн тоо 84 хувьд хүрсэн бол 59 хувь нь хуулиар хориглохыг дэмжинэ гэж хариулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хятад гаралтай ямаан омогтой муу санаатай бузар өлөн солонгосчууд сэжигийн үнэр амттай нохойн мах иддэг гэхээс дотор муухайрч байна. Нартын бузрууд.
2021-09-28
зочин:
Монголчуудыг хонины мах идэхээс татгалз гэж хэлсэнтэй адилхан сонсогдож байна. Солонгос хятад хүний хувьд нохойн мах бол эцэг өвгөдөөсөө зооглож ирсэн дээд зэргийн хоол нь шүү дээ
2021-09-28
Зочин:
хятад гаралтай ямаан омогтой муу санаатай бузар өлөн солонгосчууд сэжигийн үнэр амттай нохойн мах иддэг гэхээс дотор муухайрч байна. Нартын бузрууд.