Британи: Түлшний хямралыг давахаар цэргийнхнийг дайчлав

img

Их Британид түлшний хямралыг шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд цэргийн алба хаагчдыг дайчлах "Эскалин ажиллагаа"-г дэмжжээ. Энэ талаар тус улсын Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн яам мэдээлсэн байна. 

 

"Нэн шаардлагатай газарт түлш хүргэх, түлшний нөөц их байлгах нэмэлт баталгааг хангахын тулд Британийн цэргийн автоцистернүүдийн жолооч нарыг бэлэн байдалд орууллаа" хэмээн Бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Яамны онцолсноор, "Эскалин ажиллагаа" хэмээх төлөвлөгөө нь нөхцөл байдал эрс муудсан үед л хэрэгжих аж. Цэргийн жолооч нар томилогдон гарахаас өмнө тусгай бэлтгэлд хамрагдах юм байна. 

 

Энд дуулгахад, Их Британийн шатахуун түгээх станцууд дээр бензинд дугаарласан машинууд олон өдөр дараалан зам дагуу түгжирч, хөдөлгөөн хаасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Өнгөрсөн баасан гарагт хэвлэлүүдээр тус улсад ачааны машины жолоочид хангалтгүй болсон, улмаар бензин тээвэрлэх жолоочгүй болсон талаарх мэдээлэл гарсны дараагаас л жолооч нар ШТС зорин, бензин авахаар дугаарлаж эхэлсэн гэнэ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ