Улаанбаатарт 6 хэм дулаан байна

img

Малчид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүхэн байна.

 

2021 оны 09 сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ