Шоронд мөргөлдөөн гарч, 24 хүн амиа алджээ
2021-09-29

Эквадорын баруун хэсэгт байх Гуаяс мужийн шоронд зэвсэгтэй хоригдлуудын дунд мөргөлдөөн болжээ. Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шоронгийн мөргөлдөөний улмаас 24 хүн амиа алдаж, 42 хүн шархаджээ. Мөргөлдөөн гарах болсон шалтгаан нь "Лос-Лобос", "Лос-Хонерос" гэх хоёр дээрмийн бүлгийн хоорондын сөргөлдөөн болсон бөгөөд тэд буудалцан, хутгаар нэгнээ гэмтээсний дээр тэсрэх төхөөрөмж ч ашигласан гэнэ. 

 

Энд дуулгахад, Эквадорын хорих газруудад олныг хамарсан мөргөлдөөн байнга гардаг юм. Энэ оны хоёрдугаар сард Эквадорын гурван шоронд томоохон мөргөлдөөн гарсны улмаас 79 хоригдол амиа алдсан. Улмаар Эквадорын Ерөнхийлөгч Гильермо Лассо долдугаар сард хорих газрын системд онц байдал зарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин