Туйлын туяаны зургийг сансраас авчээ

Европын сансрын агентлагийн сансрын нисэгч Тома Песке олон улсын сансрын станцаас хосгүй гэрэл зураг илгээсэн талаар ВВС агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийгээс 400 км өндрөөс туйлын туяаны зургийг авсан байна. Тома Песке энэ зургийг наймдугаар сарын 20-ны өдөр авсан ч одоо л зургийг нийтэлж байгаа аж.
Олон улсын сансрын станц дээрх сансрын нисэгчид туяаг үе үе хардаг ч энэ удаагийнх онцгой содон үзэгдэл байсан гэнэ. Сансрын нисэгчийг зураг авахын өмнөхөн наран дээр тэсрэлт гарснаас үүдэн туяа хурц, тодоор харагдсан байна.
Туйлын туяа нь нарны салхины цэнэглэгдсэн хэсгүүд манай гаригт ирснээр үүсдэг. Эдгээр нь дэлхийн соронзон оронд нэвтэрч, дэлхийн агаар мандлын дээд давхаргуудтай харицлан үйлчилснээр ийнхүү содон үзэгдэл үүсдэг аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ