Шинжлэх ухаан, технологийн салбарт шинэчлэл хийх тогтоолыг баталлаа

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Энэхүү тогтоол батлагдсанаар
-Эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндсэн чиглэлийг тогтоож үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх
-Салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх
-ШУТСангийн зохион байгуулалт, менежментийг сайжруулах
-ШУТҮЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх
-Судалгааны лабораториудын менежмент зохион байгуулалтын эрх зүйн шинэ орчин бүрдүүлж, хэрэгжилтийг хангах
-Салбарын хүний нөөцийг чадавхжуулах, бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх зэрэг салбарт тулгамдаж буй шинэчлэлийг хийх боломж бүрдэж байна.
Эх сурвалж: БШУЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ