АЛТАНХУЯГИЙН АЛТАН НҮҮДЭЛ

img

Болоод өнгөрсөн дайнд бэлтгэж байгаа генералууд үргэлж ялагддаг.

Наполеон Бонапарт

Наполеон хорон үгээрээ юу хэлсэн бэ? Өнгөрсөн дайны хуучирсан стратеги, арга барил, зэвсэг хэрэгслээсээ салж чаддаггүй, түүндээ үхэн зууралдсан арми ялагддаг гэсэн хошин бөгөөд гашуун үг юм. 2012 оны сонгуулийн мэдээлэл харилцааны дайн, сонгогчдын санаа бодлын төлөөх тэмцэлд АН түрүүлж өөрийн үндсэн байрлалаа эзэллээ. Засгийн газраас гарах тухай Н.Алтанхуягийн мэдэгдэл, түүнийг 100 хувь баталсан ҮЗХ-ны шийдвэрийн ач холбогдол байлдааны талбарт хөх тугийн хүчин байрлалаа түрүүлж эзэлж буйд оршино. Байрлалаа түрүүлж эзэлсэн нь бэлтгэлээ базаах эхлэл болохоос төгсгөл биш. Хамтарсан Засгийн газар байгуулагдсан өдрөөс л гарах тухай  ярьж хэлэлцсээр нэгэнт үүсчихсэн хүлээлт, урьдчилаад бэлтгэгдчихсэн шийдвэр болчихсон байсан буцах нүүдлийг гишүүд нь санал ч хураахгүй баталгаажуулсан нь гэнэтийн зүйл, сонин үйл явдал биш юм. Намын гишүүд, дэмжигчдийнх нь оюун санааны, үзэл баримтлалын, өөрсдийгөө тодорхойлох, илэрхийлэх сэтгэл зүйн эрэлт хэрэгцээ, зүй тогтолт үйл явц гэсэн үг. Улс төрийн хоёр гол өрсөлдөгчтэй санаа бодлын зах зээлд сонгогчид үндсэн таван бүлэгтэй. Ардчилсан намын байрлалын баруун жигүүрээс тоолбол эдний гишүүдийг нэгдүгээр, дэмжигчдийг нь хоёрдугаар бүлэг гэж үзнэ. Зүүн жигүүрээс сегментчилбэл МАН-ын гишүүд болон дэмжигчдийг мөн ийм дарааллаар хуваана. Дундын бүлэг сонгуулийн хувь заяаг шийдвэрлэнэ. Хоёр намын гишүүд, дэмжигчдийн бүлгийг хасвал Монголд энэ хэсэг сонгуулийн зах зээлийн ойролцоогоор 40-50 хувь болно. Бүгд найрамдах, Ардчилсан нам гэсэн хоёр гол өрсөлдөгчтэй Америкийн сонгуулийн талбарыг технологчид нь ерөнхийд нь ингэж бүлэглэдэг байна. Үйл ажиллагааны эрч нь саарч, үнэт зүйлс, үзэл баримтлал нь тэр хэрээр зүүрмэглэж байснаа нам нь өрсөж байрлалаа эзлэхэд гишүүд, дэмжигчдийн бүлэг хамгийн түрүүнд хүлээж авах нь гарцаагүй зүй тогтол. Эрх баригч МАН-ын давуу тал нь туршлага, хөдөөгийн уул тал бүрт хүрсэн сүлжээ, тэндээ тохирсон, танигдсан нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн, бүтэц, засаг захиргаа, хөрөнгө санхүүгийн илүү нөөц. МАН нухацтай, даацтай боловч сул тал нь удаан, нүсэр, хүнд суртал, шат дамжлага ихтэй, шийдвэр гаргах процесс сунжирч өгнө.  Уламлалт арга барилдаа их үнэнч. Гишүүд, дэмжигчдээ цуглуулна. Ёс төртэй, сүр жавхлантай, алга ташилттай хурал, цуглаан хийсний дараа гишүүд, намын хороо, байгууллагууд нь суртал ухуулгын аянд мордоно. Ардчилсан нам зохион байгуулалт, сүлжээгээр МАН-ыг гүйцэхгүй. Давуу тал нь хурд, хөдөлгөөнт чанар, хурц, шинэ санаа гаргахад оршино. Дөчин мянган айлын орон сууц, хүүхдийн мөнгө гэсэн амлалт 2004 онд телевизгүй, радиогүй эвслийн түүз болж, МАХН-ыг засаг барих 39 суудалгүй болгож байлаа. Н.Алтанхуяг агуу улс төрч, солигдошгүй намын дарга биш. Өнөөдрийн нөхцөлд алган дээрээ алтан өндөг авч явах чадвар нь түүнд илүү байна. Засгаас гарах тухайд ганцаарчилсан тоглолт хийсэн гэх боловч УИХ дахь бүлгийн ахлагч, намын генсектэйгээ тохой залгаж суугаад зарласан, өөрийн байрлал, төрхөмдөө эргэн буух, эгнээ жагсаал, эмх журамдаа орох нь хэзээ вэ гэдгээс бусад нь нэгэнт тодорхой асуудал байсан. Улс төр үндэсний бөх шиг тасархай аваргагүй, алдар хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдлын хувьд эрэмбэ ойролцоо тэнцүүхэн хүмүүсээс бүрдэх болсон билээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдон орон зайгаа үлдээж, түүнийг нь хөтөлгөө морь шиг явсан Э.Бат-Үүл нөхөх гэж улайрахгүй байна. Н.Алтанхуягийг солиод хэрэггүй гэж Э.Бат-Үүл мэдэгдлээ. З.Энхболд гурван жил хагасын турш Н.Алтанхуягийг огцруулах, Засгийн газраас гарах, өөрөө оронд нам даргалах хүслээ илэрхийлэхээс өөр уран нүүдэл, улс төрийн уян хатан тактик хэрэглэж чадсангүй. Жишээ нь, хэвтээ бүтэцтэй, гишүүддээ чих зөөлөн АН-ын аймаг, дүүргийн хороод, анхан, дунд шатнаас, Ховдоос Сүхбаатар, хотоос хөдөөг хүртэл хүртэл засгаас гарах эсэх тухай санал асуулга явуулж, үр дүнг нь Н.Алтанхуяг нарт цувралаар хүргэн шахсан бол аваад залчих л энгийн бөгөөд хүчтэй арга хэрэгсэл байлаа. АН-ын үе үеийн дарга нар бүгдээрээ намхан боловч бүр давжаарч болохгүй гэсэн онигоо хүртэл гарсан байна. Х.Баттулгын хувьд гурван жил гаруй бодож боловсруулсан, төсөвлөж тооцсон ажлынхаа үр дүнг бүрэн гүйцэд үзэж чадаагүйдээ харамсал илэрхийлсэн болохоос бус МоАХ-д түшиж намын даргын суудалд хүчтэй зүтгэхгүй орхилоо. Н.Алтанхуягийн өрссөн алхам АН дахь олон фракцийн Засгийн газраас гарах, намаа сэрээх улс төрийг байгүй, банзгүй болгож байна. МАН-ын зургаан сайдыг чиглэсэн улс төр Засгийн газраас гарсан АН-ын шийдвэр тойрсон анхаарлыг хангалттай сарниуллаа. Дэд сайд нарын нэрс, зураг, намтар гараад ирэхээр АН Засгийн газарт байсныг бүр мартуулж эхэлнэ. Улс төрийн дээд хүрээнд яригдаж байснаар бол Цагаан сар гэхэд салъя гэж салсангүй, салаа замын эхээр саллаа гэдэг шиг юм болж, хөөгдөж гарах магадлал их байв. Хөөгдөж туугдаж гарснаас өргөдлөө өгсөн нь сонгуулийн дараа ам уралдан ярих үр дүн болж мэднэ. Н.Алтанхуягийг хусч чадлаа гэхэд дараа нь яах вэ? Гарман дээр морио соливол дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй, эрчим хүчээ өвөр зуураа үзэлцэж барна гэсэн болгоомжлол хүчтэй байна. Лев Гумилевын бичсэнчлэн, “дэврүүн сэтгэл хөөрөл”-ийн эрчим хүчээ дотроо цуглууж, гадагшаа чиглүүлж чадвал ялалт хол биш: АН дотроо хагарахын зовлонг, түүнээс болсон гашуун ялагдлыг хангалттай амссан хүчин. Хорин настай, эрийн цээнд хүрсэн улс төрийн хүчин туршлага сууж байна. МАН-тай Засгийн газарт хамтрахад гол үүрэг гүйцэтгэсэн “Алтангадас” дотооддоо сөрөг хүчин болвчихвол энэ цуурал дээр хангалттай тоглоом хийхээ “ах нам” сайн мэднэ. АН эгнээ байрлалаа түрүүлж эзэлсэн ч бэлтгэлээ хангах яагаа ч үгүй байна. Нүүдэл суудал болж, чанарын үр дүнд хүрэхийн тулд дотоод эв нэгдэл, өөрийн хурд маневр, унаган үзэл баримтлалдаа түшсэн хурц шинэ санаа гаргах давуу тал, боломжуудаа ашиглах тулалдааны бэлтгэл дөнгөж эхэлж байна. Өөрийн үндсэн давуу тал болсон хурц шинэ санаа, хурдаа ашиглах боломжийг бүрдүүлэх ёстой болно. 2012 оны сонгууль Медведев, Путин хоёр солигдон, урьдчилаад бэлэн болгочихсон кино ирж үзээрэй гэдэг шиг уйтгартай, шинэ асуудал, шинэ сэдэвгүй болчих аюул бий. Өмнөх сонгуулийн Оюутолгой, Тавантолгой, эх орны хишиг, эрдэнийн хувь гэсэн хуучин сэдвээсээ давж гарахгүй бол жилээс жилд буурч байгаа ирц улам бүр доошилно. Энэ жил 2008 оны байдлаар 14-17 настай байсан 200 гаруй мянган шинэ сонгогч анх удаагаа санал өгөх эрхтэй болж байна. Шинэ сонгогчид, залуучууд намын хурал, Одиссейн дуулал шиг урт мөрийн хөтөлбөр, улс төрийн сүржин хөөрлийг сонирхохгүй, ойлгохгүй. Тэд өчигдрийг сонгохгүй, аливаа “изм”, улс төрийн ерөнхий үзэл баримтлалыг моодноос гарсан дуу мэт хүлээж авахгүй. Эдийн засгийн хувьсгал гэсэн нэр томъёо сүржин гоёмсог боловч маш ерөнхий. Сонгууль бүрийн өмнө л ялна гэж сүр бадруулж, туг намируулаад ирэхээрээ тавиулж орхидог, дуулсан дуундаа бага уярвал, халуун цустай ч хүйтэн тооцоотой өрсөлдвөл гоол алдахгүй, хийнэ гэж АН-ынхан өөрсдөө ярьдаг билээ.

Д.Болортоль

                                 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BI:
IMM TENEG BAGA YASTNIIG DEEREE GARGADAG MONGOLCHUUDIIN ARCHAAGYINX.
2013-01-27
nnom:
altanhuyag sergelen er harj baigaarai
2012-10-24
АН-даа таарсан дарга:
Алтанхуяг гэсэн хорчин, хуйвалдаанч, өөдгүй эр бол АН-ийн АЛТАН-ГАДАС = АЛТАН-ГУДАС = АЛТАН-ГЭДЭС болсон Баярцогт, Сайхан билэг, ганхуяг, Ламбаа нарт таарсан амьтан. Би АН-ын ардчиллын нэрээр луйварддаг энэ хэдэд дургүй. Гэхдээ ийм тэнэг, боловсролгүй амьтныг орон зайтай болгож байгаад нь энэ хэдэн махан толгойтод баярладаг юм.
2012-02-14
chi chuham unenig tsun uger helle.oilgoj bga hun ih bga negtgeh lider heregtei bn. tim hun baival bosoy temtsey hudla jagsad ch yadag yum shud luivarchingudig buudah l hergetei
2012-01-24
ardchilsan namig demjdeg ardchilsan uzeltei hun bi.gehde ene altanhuyg gej buni nohoi altangadas gej huchin hu namin tald uilchildeg gulugnude desh n gargad baih yum bol ardchilsan nam heze ch udluhgui.say hamtarsan zasag gej heden jil hoshnogodulsan said nertei urvagchdig namas n huuh n zuitei. battulga shig shidemgi hun l am ig avarch boloh. ugui bl tsad man gej arhag luivarchingud n zajlahgui zalginada harj l baigaarai
2012-01-24
yag zuv sh dee, maluud yum bichij surchaad yum ereechmeer yum
2012-01-24
ish chaavaas ene amitan altanhui-g magtah ayadjee, kkk, mal tegeed Gumilevyn neriig uhsen hatsanaa hiij havchuulsan yum bolov oo, huduunii maluud ungeed yum bichij ch chadahgui, yana daa, yaj hun bolno doo
2012-01-24
Hosbayar:
Ene Altan-huyag bol jinhene oodgui hun. AN-iinhan hohi ni. Iim huneer darga tavusan
2012-01-23
ЗЭВ:
Баабарын “АЛДАГДАЖ МАГАДГҮЙ АУГАА БОЛОМЖ” гэсэн шинэ нийтлэлийг уншлаа, үнэхээр дургүй хүрч байна энэ хүнд. Би Баабарын айл гэр болж тоглох нь, Алтан гурвалжин, Дори идэр дүүдээ, Нүүдэл суудал гээдл бүх номнууд, түүний нийтлэлүүдийг тасралтгүй 10-аад жил уншиж ирсэн. Түүний тарьсан соён гэгээрүүлэх их үрийг харамгүй хүртсэн олон мянган залуусын нэг нь би. Энэ бол түүний хамгийн том гавъяа. Гэвч одоо Баабар хорт тархи угаагч, өрнөдийн үндэстэн дамнасан эдийн засгийн алуурчдын гар хөл, тэжээвэр нохой болжээ. Олон жилийн өмнөөс ч түүнийг ингэж ярьдаг байсан. Одоог хүртэл над шиг олон мянган залуус үүнд итгээгүй, түүний нийтлэл бүрийн дор доромжилсон захиалгат сэтгэгдэлчингүүдийн хоосон яриа гэж үл тоож ирсэн. Өнөөдөр манай улсын эдийн засгийн үзүүлэлт 20 хувь өсөж нэг хүнд ногдох ДНБ 4000 долларт хүрсэн. Гэвч одоо 20 гаруй хувийн инфляц, үний өсөлтөөс болж жирийн иргэн дундаж гэгдэх давхаргын амьдрал доошоо унах аюулд ороод байна. Зөвхөн Монголдоо л дундаж давхаргад орно шүүдээ, 500 хүрэхгүй долларын цалин дэлхийн хэмжээнд ямар түвшинд тооцогддог билээдээ. Энэ инфляц, үнийн өсөлт арай дэндүү байна, дундаж давхаргыг тэр чигээр нь доошоо чангаахнээ....Удахгүй энэ ард түмэн нийтээрээ босох болно шүү. Амьжиргааны өртөг үнэндээ жил ирэх бүр дордож байна. Би МИУС төгссөн хэнээс ч дутахгүй өндөр боловсролтой Монгол улсын иргэн. Би зөвхөн шударга үнэнийг хэлэхийг, бүх залуусдаа үнэнийг хэлэхийг хүсч байна. Үнэхээр бухимдаж, бачуурч байна. Нэг хүнд ногдох ДНБ Оюутолгойн ачаар 2015 онд 10 мянга хүрнэ гэж Баабар биднийг хоосон ирээдүй амлаж тархи угааж байна. Өнөөдөр уул уурхайгаас олж байгаа орлого хэдхэн хүний халаасанд орж гадагшаа урсаж нийгэмд ямар ч баялаг бүтээхгүй байна. Эдийн засаг өсөж байгаа гэдэг амьдрал дээр огт худлаа мэдээлэл. Ард түмний амьдрал үнэхээр хэцүүдэж байна. Баабар та хэзээ үнэнийг хэлэх вэ? Та бол Монголын тэргүүний сэхээтэн, таны үгийг олон мянган хүн сонсдог, та үнэхээр шударга үнэний талд зогсвол нийгэмд нөлөөлж чадна, таныг олон мянган залуус дэмжинэ шүүдээ.
2012-01-23
chi chuham unenig tsun uger helle.oilgoj bga hun ih bga negtgeh lider heregtei bn. tim hun baival bosoy temtsey hudla jagsad ch yadag yum shud luivarchingudig buudah l hergetei
Гавал:
Гарман дээр морио соливол дотоод эв нэгдлээ хангаж чадахгүй, эрчим хүчээ өвөр зуураа үзэлцэж барна гэсэн болгоомжлол хүчтэй байна...Лев Гумилевын бичсэнчлэн, “дэврүүн сэтгэл хөөрөл”-ийн эрчим хүчээ дотроо цуглууж, гадагшаа чиглүүлж чадвал ялалт хол биш... Болортоль юун эрчим хүч яриад байна аа... ЭРЧ ХҮЧ гээд бичээд сурчихвал тог цахилгаанаас ялгахад амар юм...Бас юун "дэврүүн сэтгэл хөөрөл”-ийн тухай яриад унаваа. Эсвэл дангаараа дэврүүн, эсвэл дангаараа хөөрөл... Үгээ зөв сонгооч...
2012-01-23
yag zuv sh dee, maluud yum bichij surchaad yum ereechmeer yum
бат:
Буурны бохь зарна.88641735
2012-01-23
b:
hairan ardchilsan nam....
2012-01-23
Алтангудас Алтантуяа нар АН ыг элгээр нь хэвтvvллээ дээ, Алтантуяаг солихгуй бол 2016 оноос нааш Сонгуульд ороод ч хэрэггvй болсон байх шvv, aйн?!
2012-01-23
Хотол:
“Алтангадас” дотооддоо сөрөг хүчин болчихвол энэ цуурал дээр хангалттай наадахаа “ах нам” сайн мэднэ.
2012-01-23
Алтангудас Алтантуяа нар АН ыг элгээр нь хэвтvvллээ дээ, Алтантуяаг солихгуй бол 2016 оноос нааш Сонгуульд ороод ч хэрэггvй болсон байх шvv, aйн?!
Олзвой:
Алтанхуяг байтугай, АН сонгуудьд суудал авах боломж сул болсон байхаа. Олон түмэн хамтарсан ЗГ-аас гарч сүржигнэснээс нь хойш энэ нам ба намынхныг найдваргүй гэж тооцож сонгуульд санал өгөхгүй тухай ярьдаг болсон байна. Тэнэгүүд л ингэж суусан мөчрөө сүхээр цавчдаг байхдаа.
2012-01-23
Batbayar:
Saiin bna uu? Altankhuyag darga aa! Ta Ariunsan saidad uuriin bie-eer shatuukhany uniig darui usgu gej zaavarchilgaa ugsun shuu dee! Ard tumenee bodoochee! Ekh oronch baigaachee!
2012-01-23
Зочин:
Алтанхуяг бол МАН-ын бууны нохой шүү дээ. Түүнийг даруй өөрчлөх нь зүйтэй
2012-01-23
Uuts zarna 150.000:
Ene deer bichsen shig tiim unetei uts zarahgui ee. Uvurhangain Bayngol sumaas orj irsen targan honinii uutsiig 150.000 as yraid ugnu. Hayg 10 r horoolol 3 r emnelegiin hajuu taliin bair. Holbogdoh utas. 687294 98711036. Odoogiin hamgiin hymd une shu humuusee. Zah der dood tal ni 180.000 bna aa. 3 han uuts uldsen bgaa.
2012-01-23
tchr_:
altan huiagtai songuulid opbol ylagdana
2012-01-23
zochin:
Машины хучлага хийж байна. /9517-4824
2012-01-23