АН эрх баригчдад иргэдийн бодит байдлыг харууллаа

img

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийг бодитоор чуулганы танхимын үүдэнд дэлгэж харууллаа. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн зарим мэдээллийг үзүүлж, иргэдийн бодит амьдралын талаар тоо баримтуудыг гаргав.

 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өр 8 тэрбум 227 сая ам.долларт хүрсэн. Энэ нь иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Коронавирусний халдварын улмаас /2021.10.01/ 1228 хүн нас барж, нийт 306729 хүн халдвар авчээ. Гэтэл эрх баригчид ковидын нэрээр нийт 11.4 их наяд төгрөг зарцуулаад байна. Энэ нь өрх бүрт 12.5 сая төгрөг ногдох хэмжээний хөрөнгө. Хэрвээ эрх баригчид зөв шийдвэр гаргаж, тууштай хэрэгжүүлж ирсэн бол иргэд мянга, мянгаараа амь насаа алдаж ар гэр нь уй гашууд автахгүй байх боломжтой байсан юм.

Эх  сурвалж: АН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Худлаа яриад ковидоор айлгасаар ерөнхийлөгч болсон үр дүн нь хар! хамаатан танилууд минь ковидоор их өвдөж байна эдэгсэн нь ажиллах чадваргүй, Миеэ намын дарга байсан бол арай ч ийм хүнд байдалд ард түмнээ ....!!!
2021-10-01
Ахмадууд майн энэ өвчнөөр яваад дууслаа. Ахмадуудын тэтгэвэрийг Засгийн газар нэмэхгүй гэж байна. Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 350 мянга байна. Сүүлийн 2 жилд бүх юмны үнэ 20%-30% өслөө. Зарим нь бүр 40%-50% өсчихлөө Ахмадууд майн энэ ковид үедчин дөнгөн данган амьдарч байна. Ахмадуудын тэтгэвэр нь амьдралд нь хүрэлцэхгүй сэтгэл санааны асар их хямралтай байна шүү. Оюун-Эрдэнээ
2021-10-01
Муйхар тэнэг МАН гэж. Иргэдийг тахалтай дасан зохицон амьдар гэх бол хамгийн адгийн хүний хэлэх үг. Улс орнууд тахлын хүнд үeийг хэрхэн хор хохирол багатай давах арга замаа хийх ажлуудаа ярьж хэрэгжүүлж шинэ нөхцөлд бүх зүйлээ тохируулж байгаа юм шүү. Монгол шиг иргэддээ ялархаад та нар арчаагүй танар наад тахлаа яадагсанж өөрсдөө мэд гэдэг засаг төр өөр хаана ч байхгүй шүү.Бусад улс орнуудад хийж буй хийх ажлуудаа шинэ нөхцөл байдалд зохицуулж тааруулж хийж хэрэгжүүлж байгаа болохоос улс орноо тахалд автуулчихаад иргэддээ ялархаад томроод байгаа засаг төр хаана ч алга.МАНын ялзарсан ихэрхсэн дарга нарт мэдэх хийх зүйл ичих эмээх юм байхгүй болжээ дээ к
2021-10-01