ФОТО: Намрын чуулганы НЭЭЛТ


УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Намрын ээлжит чуулганаар гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, танхимаар хуралдах юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын халдвараар нас барсан иргэдийн ар гэрт УИХ-ын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлж, цаашдаа хувь хүн, байгууллага хариуцлагатай ажиллаж, хөл хорио тогтоохгүйгээр дасан зохицож амьдарна гэдгийг анхааруулав.
Намрын чуулганы нээлтээр сөрөг хүчин АН-ын гишүүд төр, засгийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж, ширээн дээрээ эрх баригчдад хандсан шаардлага бүхий бичиг тавьсан байлаа.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ