Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны "Алтан цэгцүүхэй" өрхийн эмнэлгийн КОВИД-19-ийн эсрэг вакцины гурав дахь тунгийн дархлаажуулалтын ажилтай танилцлаа. 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёрдугаар тунд Монгол Улсын нийт хүн амын 65.5%, дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав дахь тунд 306,710 хүн хамрагдаад байна.
Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа жагсаал цуглаантай холбоотой тайлбар өгөв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд жагсаж цуглах, үг хэлэх, сонгох, сонгогдох эрхтэй. Миний хувьд ч би өөрөө жагсаал, цуглаанд оролцож явсан. Жагсаал цуглаанд тавьж байгаа асуудлыг шүүмжлэл гэж хүлээж авахаасаа илүүтэй зөвлөгөө гэж хүлээж авах ёстой. Сонгуультай холбоотой улстөржилт нэмэгддэг. Гэхдээ нэг зүйл дээр анхааралтай хандах ёстой. Ковидыг битгий улстөржүүлээч. Тайван жагсаал зохион байгуулахад хариуцлагатай хандах нь зүйтэй.
Иргэн таныг гурав дахь тундаа хамрагдаж, үүргээ гүйцэтгээрэй. Энэ бол дахин хөл хорио тавигдахгүй байх нөхцөл. Гуравдугаар тунд хамрагдаад амьдралынхаа хэвийн хэмдээ орохыг анхааруулж байна. Вакцинаас өөр ямар ч ид шид ковидын халдвар дээр байхгүй гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ