"Говийн зэрэглээ"-д саатаарай

Монголын уран сайханы “Говийн зэрэглээ” киноны зургийг одоогоос 41 жилийн өмнө Дундговь аймгийн Хулд сумын төвд авсан төдийгүй киноны гол үйл явдалд холбогдох тэр үеийн Холбооны салбарын байшин одоо ч тус суманд бий.
Дундговь аймгийн Хулд сумын иргэн Н.Баасанхүүгийн санаачлагаар “Говийн зэрэглээ” кинонд гардаг холбооны жижиг барилгыг “Жуулчны мэдээллийн төв” болгож, энэхүү төвөөр дамжуулан тэмээний өв соёл, аж ахуй, ашиг шимийг сурталчлахаар болжээ.
Аялал жуулчлалын төв нь кофе шоп, орчин үеийн интернэтийн сүлжээ бүхий цахим төхөөрөмж, компьютер тоноглолоор бүрэн тоноглогдсоноос гадна тус байранд “Говийн зэрэглээ” киноны үйл явдлыг харуулсан сурталчилгааны самбар, холбогдох эд зүйлсийг байрлуулж, гадна талбайд киноны гол дүр болох “Арслангийн трактор”-ыг бодитоор байрлуулсан нь онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ