Баян-Өлгий аймаг "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгатай холбогдуулан Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан байгаль орчин, газрын харилцаа , хөдөө аж ахуй, ойн салбарын мэргэжилтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Тус аймаг хөдөлгөөний хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.
-Аймгийн төвд Ховд голын эрэг дагуу 145 га талбайд шинээр мод тарьж цэцэрлэгт хүрээлэн байгуулах;
- Бугат сумаас Алтанцөгц сум чиглэлийн голын тохойд 15 га талбайд мод тарих;
- Баяннуур сумын нутаг дэвсгэрт Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг шинээр барих шийдвэр гарсан. Усан цахилгаан станцын хиймэл нуур байгуулах талбайн хар шороо, модыг нүүлгэн шилжүүлэх, сэргээн суулгах арга хэмжээ авах;
- Тус аймгийн ихэнх сумдын малчид хадлангийн талбай, бэлчээрээ хашаалж байгаа. Тухайн хамгаалалтад авсан, услалтын асуудлыг шийдсэн газруудын тодорхой хэсэгт мод тарих хөдөлгөөн өрнүүлэх;
- Улаанхус сумын Согоог багийн нутаг дэвсгэрт элсний нүүдэлд дарагдсан талбайг ойжуулах;
- Аж ахуйн нэгж, байгууллагууд эргэн тойрноо болон зам дагуу мод суулгах;
-Малчид иргэдийн хадлан хашсан төмөр торон хашаануудыг тойруулан мод тарьж цаашид хадланг тарьсан модоор хашаалах
- Айл өрх бүр хашааныхаа тодорхой хэсэгт ногоон байгууламж бий болгох зэргээр дээрх ажлуудыг хэрэгжүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ