Шинээр 2461 иргэнээс халдвар илэрч, 0-80 насны 19 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа.
Энэ өдөр шинээр 2461 тохиолдол батлагджээ. Үүний 1298 нь Улаанбаатарт, 1163 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн өдөр халдварын улмаас 0-80 насны 19 хүн нас барсан байна. Ингэснээр нийт нас баралт 1241 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 20 764 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 11 588 хүний биеийн байдал хөнгөн бол 364 хүний бие нэн хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ