Э.Цэндбаатар: Бүх зүйл санаснаар болсонгүй

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн.
Үүнийг дагуу халз тулаан өнөөдөр буюу аравдугаар сарын 03-нд Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм. Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07.00-08.00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна.
Тэгвэл Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа "60 бол миний үндсэн жин. Жиндээ орох асуудалгүй байлаа. Сөгдөж мөргөж гуйсан тийм дээ ч бэлтгэлээ маш сайн хийсэн. Жиндээ орсон. Гэхдээ бүх зүйл санаснаар болсонгүй. Намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа" гэж бичжээ. Мөн дараах бичлэгийг байршуулжээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ