Э.Бат-Үүл: Ардчиллаа хамгаалах миний сүүлчийн тулаан
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдаж байна. Сонгинохайрхан дүүргийн УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт:
-
Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР
-
Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ
-
Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА
-
"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА
-
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ
-
Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР
-
Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ
-
Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ
-
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА
-
Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ нар өрсөлдөж байгаа.
Энэ тойрогт нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүхэн явагдаж байгаа юм. Тэгвэл нэр дэвшигч Э.Бат-Үүл цахим хуудсандаа "Би УИХ-ын 28-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Нийгмээ ядуу,чинээлгээр нь хуваасан ангийн тэмцэл сэрж буй цаг дор ардчиллаа хамгаалах миний "сүүлчийн тулаан" билээ! Та намайг дэмжих бол хандив өргөнө итгэж байна! Нэг төгрөг ч нэмэр болно оо! Хандивын данс:5173087681" хэмээн бичжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ