Я.Содбаатар: Нэг тэрбум мод тарихдаа бүс нутгийн судалгаа хийнэ

img
Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Нэг тэрбум мод" хөдөлгөөн өрнүүлж, зарлиг гаргажээ.  Үүнтэй холбоотой ЕТГ-ын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ. "Нэг тэрбум мод"-ыг гурван үе шаттай явуулах аж. 

 

2021-2024 онд бэлтгэл үе шат, 2024-2026 идэвхжүүлэх үе шат, 2027-2030 он тогтвортой үе шат гэж үзэж байгаа. Мод тарихтай холбоотой усалгаа, гадаргын усны нөөцийн үе шат байгаа. ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 

 

-Тооцоо судалгаа хийж, хөрөнгө мөнгөний зардлыг татах гэнэ. Ойн аяллыг зохион байгуулахаар төсвийн дагалдах хууль өргөн барьсан байгаа гэнэ. Олон улсын байгаль орчны хамгааллын байгууллагатай хамтарч ажиллана. АХБ-тай хамтарч үндэсний чуулга уулзалт зохион байгуулна. Усны судалгаа хийж, хүний нөөц бэлтгэнэ. 9.2 сая үр суулгац өнөөдрийн түвшинд байгаа. Үүнийгээ бид доод тал нь 10 дахин нэмэгдүүлнэ. Аль бүс нутагт ямар мод тарих судалгаа, тооцоо хийнэ. Нэг тэрбум мод тарьж Монгол Улсаа ирээдүй хойчдоо үлдээх ёстой гэв.  

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Муруй амалсан хулгайч минь хичээлийн хоцрогдлыг яах гэж байна.Чамд судалгаа байна уу?
2021-10-04
Иргэн:
Тэрбум суулгац суулгаж дөнгөлөө гэхэд арчилж, тордож, биеэ даан ургадаг болгох л амар даваа биш дээ.
2021-10-04
С.Ганбат:
Мод тарьж ургуулах санаачлагыг дэмжиж байна аа. Харин мод тарьж ургуулахад бүх шатны сургууль төгсөгчид, хугацаат цэргийн албанд мордогсод, аймаг сум, төрөлх сургуулийнхаа ойн арга хэмжээнд оролцогчид, сургалт-семинар, одон медалийн мялаалга, хурим найр, төрсөн өдрийн баярын арга хэмжээнд оролцогчид, сургууль дүүргэсний 10-50 жилийн ойгоо тэмдэглэж буй нэг төгсөлтийнхөн, аймаг хот, сумынхаа тэгш ойд оролцогч болгон мод тарьж, эс чадвал хэдэн суулгац худалдан авах хэмжээний мөнгөн хураамж төлдөг болох, аймаг сум бүрт мод үржүүлэгийн газрууд бий болгох, тэнд ажиллах боловсон хүчнийг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар тэтгэлэгтэйгээр сургаж орон нутагт нь ажиллуулах зэрэг ажлуудыг зохион байгуулаасай гэж хүсч байна. Аймаг, дүүрэг сум болгон цэцэрлэгт хүрээлэнтэй болох, айл болгон хашаандаа үрэл, мойл, давжаа алим, чацаргана гэх мэт голдуу жимсний мод тарьж ургуулах, ам бүл цөөн боломж муутай айлуудад сайн дурын ажилтан нараар дамжуулж улсаас дэмжлэг үзүүлэх зэрэг саналаа оруулж байна.
2021-10-04
С.Ганбат:
Айлууд хашаандаа гоёлын модноос гадна өгөөжтэй жимсний үрэл, мойл, давжаа алим, чацарганы г.м. мод тариасай. Бас аймаг сум бүрт мод үржүүлэгийн газруудыг бий болгож, мэргэжилтнээр хангахын тулд жимс ногооны аграномичдыг тэтгэлэгтэйгээр сум болгоноос суралцуулж, төгсгөөд орон нутагт нь ажиллуулах г.м. Жаахан ахадсан боловч сайхан санаа дэвшүүлжээ. Ухамсарт хүмүүс минь дэмжиж, сайхан санаагаа хуваалцаарай.
2021-10-04
Говь руу урсаж байгаа голуудын ай сав, эргээр бургас тарихад л хангалттай.
2021-10-04
Шшшшш чааваас гэж. Улс орон ард түмэн хэцүүдэж байхад мод тарина гээд зарлигдаж байдаг ёстой л үсан тэнэг хүүрэнсэг юмаа нээрээ.тяах вэ та нарыг мал бол алаад идчихиймсан. Энэ хар царайтай муруй нүүрт чинь хэн гэдэг цүнх баригч вэ? Айннн
2021-10-04
иргэн:
эхлээд газар нутгаа баталгаажуулаарай даа. хүний газар дээр баахан мод тарьчихав
2021-10-04
Иргэн:
Судалгаа аль хэдийнээ хийчихсэн байх естой. Тэрэндээ үндэслэж олон улсад зарлуулахгүй дээ
2021-10-04
Наадахчин яахвээ. Сайжруулсан шахмал түлш олдохгүй бөөн оочир зодоон мод түлээд байжийн. Гэр хороолол, лагерийн иргэдчин короноогоор биш нүүрсгүй хөлдөж үхлээ хөөе.
2021-10-04
Баяраа:
Өнөөдөр би хашаанлаа 15 мод тарилаа.Жилд 100 мод тарих зорилгл тавьсан. Хэлсэн амалсандаа би хүрнэ ээ
2021-10-04
С.Ганбат:
Айлууд хашаандаа гоёлын модноос гадна өгөөжтэй жимсний үрэл, мойл, давжаа алим, чацарганы г.м. мод тариасай. Бас аймаг сум бүрт мод үржүүлэгийн газруудыг бий болгож, мэргэжилтнээр хангахын тулд жимс ногооны аграномичдыг тэтгэлэгтэйгээр сум болгоноос суралцуулж, төгсгөөд орон нутагт нь ажиллуулах г.м. Жаахан ахадсан боловч сайхан санаа дэвшүүлжээ. Ухамсарт хүмүүс минь дэмжиж, сайхан санаагаа хуваалцаарай.