Т.Доржханд: Гэр хорооллынхон галгүй байна
УИХ-ын гишүүн Т.Доржханд гэр хорооллын айл өрхүүдэд нүүрс түгээлтийн хүрэлцээ хангамжийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-УИХ, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуулга явуулж, УИХ-д танилцуулахыг хүсч байгаа. Өнөөдөр гэр хорооллын иргэд шахмал түлшний урт дараалалд дугаарлаж хонож байна. Үр дүн нь гэр нь хүйтэн байна. Гэр хорооллынхон галгүй байна. Хэдхэн хоногийн өмнө бид шатахууны хомсдолд орсон. Асуудлыг мэдэж байсан хэрнээ зохион байгуулалт хийж чадаагүйгээс нийслэлийнхний 80 хувь нь шатахууны хомстолд орсон.
Харин долоо хоногийн дараагаас иргэд шахмал түлшний хомсдолд орлоо. Өнөөдрөөс эхлээд УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлж, шаардлагаа тавина хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ