Эхлэл Брэнд хэрэглэгчдээ хуурч, гаалийн байгууллагыг төөрөгдүүлсэн үү

img

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Hulan21plus” гар утас өөрийн өртгөөсөө хэд нугарч зарагдаж байна уу

 

 

Эхлэл Брэндийн Hulan 21 plus гар утсыг тойрсон дуулиан шуугиан намжаагүй байхад энэ утасны хамгийн багадаа 20 хувийг Монголдоо угсарч байгаа хэмээн сүр дуулиантай мэдэгдэл, лайв хийж байсан Ч. Батзаяа захирлын үйлдэл даарин дээр давс нэмж байна. Гаалийн байгууллагын хөшүүн хойрог байдлаас болж олон зуун захиалагчид зориулагдсан гар утас үйлдвэрлэгдэх үйл ажиллагаа саатаж байна хэмээн Гаалийн ерөнхий газрын үүдэнд өлсгөлөн зарлаж, хэдэн мянган дагагчдаа Гаалийн байцаагчид руу бойкотлосон мессэж бичихийг уриалж байсан энэ эрхмийн үг үйлдэл бүр нь эргэлзээ дагуулах боллоо.

 

Бидний авсан мэдээллээр Эхлэл Брэндийн ажилтнууд 4000 гаруй хэрэглэхэд бэлэн болсон Hulan21 plus гар утсыг өмнөд хөршөөс оруулж ирэхдээ гаалийн байгууллагад 2-3 тусдаа сэлбэг гэж мэдүүлснээр их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн шинжтэй зөрчил гаргасан байна. Үүний улмаас гаалийн байгууллагад зөрчлийн хэрэг нээж, холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байгаа юм байна.

 

Мөн эдгээр гар утсаа гаальд мэдүүлсэн анхны үнэ нь монголд зарагдаж байгаа Hulan21plus-ийн үнээс хэдэн арав дахин бага байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг нотцой хохироож байж болзошүй байх тул Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар анхааралдаа авна биз ээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гахххх:
Мотоцикол угсарч зардаг хүмүүс бас брэнд үйлдвэрлэгчид үү....
2021-10-05
Эхорон:
САЙТ.д Эхлэл Брэнд энэ тэр гэсэн гарчиг тавиж бгаа нь өөрөө Луйварын хамсаатан болж бна гэсэн үг Гарчиг аа анхаарнуу ...
2021-10-05
солонгосоос мөн хятадаас оруулж ирж байгаа сэргээсэн, хуучин утаснууд зарж байгаа хүмүүс Ямар татварыг гааль дээр төлдөг тоо баримт байдаг уу
2021-10-05
N:
Malnuudaa naad utasnii chin buh yuman adilhan zallin hiij bn
2021-10-04
ж:
яаг адилхан хужаа утас бна
2021-10-04
It.:
Za bolioo. Ochnoon hvmvvs hytdaas utas oruulj ireed solongos gd zarj bn sht.
2021-10-04
Болд:
Хэдэн мянган тонн хортой хүнс, далайн бүтээгдэхүүнүүдийг хяналт шалгалтгүй оруулдаг гаалийн байцаагч нарын ард байгаа хуульд захирагддаггүй Барсын боссууд болон хужаа эзэнтэй Амтат цамхаг мэтийн компаниудаа шалгаачээ, ямарч хаяг шошгогүй ханзаар дүүрсэн амтлагчууд далайн бүтээгдэхүүнүүдэд хордож дууслаа
2021-10-04
Угсарч болно:
Өөрөө дезайн загвараа гаргаад энд тэнд захиалга өгч сэлбэгээ үйлдвэрлүүлж аваад өөрсдөө угсраад гаргадаг нь олон улсын жишиг. Та унаж яваа Приус машиныхаа бүх сэлбэгийг Тоёота өөрөө үйлдвэрлэдэггүй гэдгийг мэднэ биз дээ
2021-10-04
ж:
яаг адилхан хужаа утас бна
Gants diod uildverlej chadahgui hevtej yaj gar utas uildverleh ve dee. Ugsarsan l geh ni zuv l doo.
2021-10-04