Батлан хамгаалах салбарынхан 10 жилийн хугацаанд 22 сая мод тарина

МУ-ын Ерөнхийлөгч “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Уг хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн нэгдэж 2030 он хүртэл 22 сая мод тарьж ургуулахаар өнөөдөр ажлыг эхлүүлж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод тарих хөдөлгөөнд Батлан хамгаалах салбарын нийт бие бүрэлдэхүүн оролцоно. Монгол Улсын хэмжээнд 10 аймагт мод үржүүлгийн газрыг шинээр байгуулна. Бүх цэргийн албан хаагчид гэртээ амьдрах орчиндоо мод тарина. Мөн 60 гаруй анги байгууллагыг эко орчин болгоно. Бид ажлаа эхлүүлсэн. Дэмжлэг үзүүлнэ. Мод суулгаад санаа амрах биш ургуулах ёстой. Тиймээс Зэвсэгт хүчний бүх ангиудад экологийн мэргэжилтнүүдийг бий болгоно. Хугацаат цэргийн албан хаагчдыг мод тарих чиглэлд мэргэшүүлнэ. Монгол Улсын Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүн 10 жилийн хугацаанд 22 сая мод тарина. Өнөөдрөөс эхэлж модоо тарьцгаая" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ