Г.Ёндон: Улсын хэмжээнд шатахууны 8 хоногийн нөөцтэй байна

img

Өчигдрөөс иргэд ШТС-д дугаарлаж, нийгэмд шатахууны хомстолд орох нь гэсэн мэдээлэл түглээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн асуултад хариулав. Тэрбээр: 

 

-Өнөөдрийн байдлаар Хятадын Хөх хотын нефть боловсруулах үйлдвэрээс ачигдсан 210 тонн, Улан-Үүдээс ирсэн шатахуун байгаа. Өнөөдрийн байдлаар шатахууны 8 хоногийн нөөцтэй байгаа. 10 дугаар сарын нэгнээс нийт зургаан өдөр нийт 360 тонн шатахуун ОХУ-аас ачигдан ирж байгаа. ОХУ-аас 10 дугаар сард 44 мянган тонн, есдүгээр сарын дутуу ачигдсан бензин ирнэ. 10 дугаар сарын 10-наас хой Хятад ард улсаар 300 вагон буюу 15 мянган тонн АИ-92 бензин ачигдаж ирнэ. 10 дугаар сарын 10-наас хойш шатахууны нөөц өснө. 

 

-Шатахууны нөөц цаашид нэмэгдэх үү?

 

-Шатахууны нөөц 30 хоногийн нөөцтэй байх заалттай. Тиймээс аж  ахуйн нэгжүүдийг нөөцөө бүрдүүлэх чиглэл өгнө. 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
Sonin said irgedee taivan bailgaj bgaad ter 8 honogtoo uuruu bolomjtoi bygdiig hiih estoi bizdee.
2021-10-06