Э.Одбаяр нар цагдан хорих 461-р анги руу дайрч, Д.Монголхүүг авч явжээ

img

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

 

ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч Ж.Болд "Цагдаагийн байгууллага нь хуулиар хүлээлгэсэн гэмт хэрэгтэй тэмцэх таслан зогсоох, нийгмийн хэв журмыг сахиулах олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүрэгтэй. Үүнийхээ дагуу ажил үүргээ гүйцэтгэж байна. Монгол Улсын үндсэн хуулинд заасан итгэл үнэмшил, үгээ илэрхийлэх эрхэнд халдахгүйгээр иргэдийг тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж хамтарч ажиллаж байгаа. Үндсэн хуулийн 16-р зүйлд жагсаал цуглаан хийх эрхтэй гэсэн боловч жагсаал цуглааны тухай хуулиар зохицуулахаар заасан. Мөн иргэн хуулийг дээдлэх, сахин биелүүлэх үүрэгтэй.

 

2021 оны эхний сарын байдлаар нийт 198 жагсаал  цуглаан бүртгэгдсэн. Жагсаал цулгаан зохион байгуулагчийн үүрэг хуулинд заагдсан байдаг. Иргэн Д.Монголхүүг баривчиллаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан.

 

Есдүгээр сарын 18-наас хойш нэр бүхий иргэд талбайд жагсаал цуглаан зохион байгуулсан. Есдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатарын талбайд эд зүйл нэвтрүүлэх гэхэд нь Цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавьсан. Тухайн хайрцагтай эд зүйлд нь гутал байсан гэсэн ч түүний дотор юу байхыг мэдэхгүй. Тухайн үед Сүхбаатарын талбайд үзэсгэлэн худалдаа болж байсан. Олон нийт цугласан үед эд зүйл нэвтрүүлэхгүй гэсэн журам бий. Ингээд шаардлага тавихад иргэн Д.Монголхүү цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан. Тиймээс шалгахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явсан.  Ингээд цагдаагийн албан хаагчийг буруутгах үйл ажиллагаа удаа дараа явагдсан. Үүнд цагдаагийн байгууллагаас ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй хүндэтгэлтэй хандаж ажилласан. Тухайн өдөр иргэн Э.Одбаяр лайв хийж ирсэн. Төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан. Цагдаагийн албан хаагчдыг доромжлов. Тиймээс  шалгалтын ажиллагаа явагдаж, Цагдаагийн байгууллагаас иргэн Д.Монголхүүг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүй ирдэггүй учраас баривчлах ажиллагаа явуулсан. Энэ ажиллагаа нь шөнийн 02.00 цагт зохион байгуулагдсан. Ингээд шөнийн 2.30 цагт Э.Одбаяр болон бусад нэр бүхий иргэд 461-р анги руу халдан орж, гэмт хэрэгт шалгагдаж байгаа этгээдийг хүч хэрэглэн авч явсан. Энэ хууль зөрчих үйл ажиллагаа хэрээс хэтэрч байна" гэж мэдээллээ. 

 

М.Насан 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүн:
Төр иргэнээ хайралбал Иргэн төрөө дээдэлдэг юм.
2021-10-10
turuu deedleh yostoi
2021-10-09
Хүн:
Төр иргэнээ хайралбал Иргэн төрөө дээдэлдэг юм.
461 р хорих ямар ч хамгаалалтгүй агуулах уу.Юу хэлж ярьж байгаагаасаа ичмээр юм.
2021-10-07
zochin:
araichdee ter buutai haruuluudn yu hiij baisan yum be noctoi gemt heregtenguudiig ingeed aldaad baih yumuu yu bolood bainaa ehe tor chin
2021-10-07
americad bol shuud buudah yostoi, haramsaltai
2021-10-07
Наад хорих анги чинь харуултай биз дээ хэн дуртай нь давхиж ороод хүн аваад явдаг бол наад хорих чинь хоригдолгүй байна биз дээ яасан худалч Болд вэ дотоод царэг хамгаалдаг биздээ худлаа ярьж байна
2021-10-06
ТӨР:
ТӨР ГЭЖ НЭГ ЗҮЙЛ БАЙДАГ БОЛ ОДОО АЖЛАА ХИЙ. ХЭДЭН ОЛИГАРХУУД ХААНААС ЯМАР ТЕНДЕР ӨӨРСДӨӨ ЗАРЛАЖ, ТЭНДЭЭСЭЭ ЦУСЛАХ ВЭ ГЭДЭГ НЬ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ТӨРИЙН АЖИЛ. МОНГОЛ УЛСАД ТӨР УТГААРАА БАЙХГҮЙ, ХЭДЭН БҮЛЭГЛЭЛҮҮД НААНАА ТӨР БОЛЖ ТОГЛОЖ, ЦААНАА ЗҮГЭЭР Л ЦАВЧАА ХИЙДЭГ НОХОД. ДЭЭРЭЭС НЬ ЦАГДААГИЙН ДАРГА НАР ГЭЖ ЗҮГЭЭР БУУНЫ НОХОД БОЛСОН.
2021-10-06
Иргэн:
Харуулууд нь нам буудчихдаггүй юм уу? Хүчний байгуулга руу дайралт хийнэ гэдэг чинь тийм хэн хүн хийх ажил юм уу?
2021-10-06
Цагдаагийн удирдлага хуулиа барьж ажиллахгүй бол жирийн цагдаа, иргэдийг хооронд нь хагаруулаад байх юм. Хүмүүс чинь удаан тэвчихгүй ш дээ.
2021-10-06
Uneniig hellee:
Zagdaa gej baigaa huuli gej baigaa bol Tur tomur nuuree huuli zorchigchdud haruulah estoi shuu !
2021-10-06
жак:
энэ арай худлаа байхоо...
2021-10-06
Zochin:
Ed nar arai l denduu bnaa bugd l bichleg hiideg kkkk boon jujig
2021-10-06
Бэлтгэл хошуувч:
Бидний татвараар хооллож хувцаслчаад иймэрхүү юм яриаад хариуцлагаас мултрах гэж байнуу? Энэ хөрөнгөжсөн хурандаанцарууд хуцаарай. Наад хорих ангид чинь харуул хамгаалалт хянагчид гээд бн биз дээ? Тэд нь хаачсын бэ хушуувч генаралаа айннн?
2021-10-06
Зочин:
Хоригдлуудыг нь суллаагүй нь их юм болж дэээ цагдаа аймхай хүчгүй байна да
2021-10-06
Эрдэний хүү Одбаяр энэ тэнд хор хутгаад хүн үймүүлээд , тэгэх ямар ашигтай юм болдоо . Эрх чөлөө гэж ард түмний нэр бариж , худлаа хашгирч мөнгө , албан тушаал гэхээр хоёр нүдээ ухаад өгөхөөс буцахгүй нөхдүүд , төр шударга төмөр нударгаа үзүүлэх хэрэгтэй .Авилгажсан нөхдийн хадгаасаар солиорч буй нөхөд Төрийн тангараг өргөсөн хүчний байгуулгынхан хэмх нүдээд хорих хэрэгтэй . Эрдэнийн хийж буй ажил .
2021-10-06
tur ard irgefiig buu derelhee, tsugluulsan zasgiin gazriin pizdaa nartaa exleed hariutslaga tootsoo
2021-10-06
buu huts, darga dorgo tsuglaj boldog ard irged boldoggui yumuu, doldoi min
2021-10-06
иргэн:
461 дээр чинь манаач сахиулын хэрэг алга.Тэнд дарга бүр илүү.Би харуулд байсан бол тэр даварсан гаруудыг хориотой бүсийн дотор талд нь нам буудна.Ийм сул төр,хүчээ хэнд хаана гаргаад байна.
2021-10-06
Хуц:
Хаха хоригдлууд бүгд найрамдах улс дагаад гарчихгүдээ
2021-10-06
Хүн:
Хэн дуртай нь дайрч ордог бол өрөвдөлтэй л юм бна. Худлаа гуцахаа боль. Далдаганасан юмнууд үнэмшчихсэн. Хамгаалаад ч бх шиг
2021-10-06
Иргэн:
Ямар арчаагүй дорой төр вэ?
2021-10-06
Яагаад энэ этгээдүүдийг давраагаад байгаа юм бэ одоо сүүлдээ шорон луу халддаг боллоо Шоронг зэвсэглэсэн цэрэг цагдаа хамгаалдаггүй юм уу халдлагад яагаад хариу цохилт өгөхгүй давраагаад байнаа
2021-10-06
Иргэн:
Сайхан гусах юмаа. 461-р анги руу хэн дуртай нь дайрч ороод хүн аваад зугатдаг болчихож...Мафитай кино зохиол юм уу хаашаа юм
2021-10-06
ЦАГДААГИЙН ГЕНЕРАЛ ИНГЭЖ МАТРЫН НУЛИМС УНАГАХ ХЭМЖЭЭНД ОЧЧИХСОН ЮМ УУ. ОДОО Ч ТЭР ТЭНЭГ НӨХДҮҮД БАРИГДААД ТҮМПЭН ШАНАГА БОЛОХ НЬ ДЭЭ ХӨӨРХИЙС
2021-10-06
zohcin:
муу лаларуудыг хүчээр бүгдийн хорих хэрэгтэй даварцан цагдаад халдаад өөрсдөө хүнд зодуулаад дээрэмдүүлээд хэвтэж байхдаа цагдаа дууданшдээ яс юман дээрээ
2021-10-06
buu huts, darga dorgo tsuglaj boldog ard irged boldoggui yumuu, doldoi min
ZOCHIN:
ODBAYR NAR HUN ALSAN HUUHEN HUCHINDSEN GEMT HEREGTENIIG AVCH YVAAGUI N TODORHOI....BURUUGAA TUR UURSDUUSUU HAI. ENENEES CH IH MUUHAI YM BOLVOL TUR L BURUUTAI..
2021-10-06
tur ard irgefiig buu derelhee, tsugluulsan zasgiin gazriin pizdaa nartaa exleed hariutslaga tootsoo
ZOCHIN:
MUU TURIIN IDEE G SHAHSAN ZALUUSIIG IRGED DEMJINESHUU.... TCAGDAA HORIH UG N SHUDARGA IRGED EE DEMJVEL AVILGACHID .....
2021-10-06
иргэн:
Дайраад орж ирэхэд нь өгөөд л явуулж байвал генерал цолоо хураалгаад, ажлаа өгөөд яв даа
2021-10-06
зочин:
дайрч орж байхадд зогсоох арга хэмжээ авч чадаагүй хэрэг үү
2021-10-06
Alaad haya muu sheesiig
2021-10-06