Ц.Нямдорж: Одоогоор салбар хариуцсан сайдад хариуцлагын асуудал яригдаагүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Коронавирусийн дараах эдийн засгийн нөхцөл байдал гэж маш хүнд асуудал бий. Ерөнхий зургийг нь харахаар коронавирусийн асуудлаас гадна их гүрнүүдийн ил далд хоорондын тэмцэл дээд цэгтээ хүрч. Уг тэмцлийн хаялаганд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Удахгүй эдийн засгийг эрчимжүүлэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн баялгийн сангийн тухай хуулийн асуудал яригдаж байгаа.
Дөрөвдүгээр сараас хойш хойд хөрш гадагшаа бензин гаргахгүй гэж мэдэгдсэн. Асуудал яригдаж байсан. Зохицуулалтын арга хэмжээ авсан. Хариуцлагын асуудал ярьж байгаа. Сайдын түвшинд хариуцлагын асуудал ярьдаг хүн нь Ерөнхий сайд. Одоогоор энэ талаар яригдаагүй. Цаашид ажил сайжруулах арга хэмжээ авна. Хэвийн байдалд шилжинэ. Би 1990 оноос хойш улс төрд байна. Ийм олон хүндрэл хавсарсан хямрал гарч байгаагүй дээ. Энэ миний мэдэх дөрөв дэх хямрал" гэв.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ