С.Энхболд: Ковидын тусламж үйлчилгээнд 204 тэрбум төгрөгийг зарцуулсан

img
Гэрэл зургийг MPA.mn

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн бодлогын байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цагалбар, НЭМГ-ын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. Хуралдааны эхэнд коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. ЭМ-ийн сайд С.Энхболд: 

 

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 412954 байна. Халдвар авч эмнэлгээрээр 22214 иргэн, гэрийн хяналтад 53834 иргэн эмчлүүлж байна. Вакцин хийсэнтэй холбоотой хүүхэд халдварлах тохиолдол буурсан. Сүүлийн үед жирэмсэн эх халдвар авах тохиолдол буурсан. Өнөөдрийн байдлаар 21 аймаг лабораторитай болсон. ПСР шинжилгээ ковидийн халдварын бүтэн стандарт байдаг. Хоёр дахь давалгаа тархалт өндөртэй явагдаж байна. Нийт шинжилгээний 23 хувьд эерэг гарсан. 

 

Үндсэн тусламж үйлчилгээний 46 хувийг ковидын тусламж үйлчилгээнд ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 22150 орныг дэлгэсэн. Манай улс ковидийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа орны тоогоороо олон улсад нэгдүгээр байрт жагсаж байгаа. ЭМДС-гаас есдүгээр сарын 30-ны байдлаар нийт ковид болон үндсэн тусламж үйлчилгээнд 886 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. 204 тэрбум төгрөгийг зөвхөн ковидын тусламж үйлчилгээнд зарцуулсан. Үүнээс хэвтэн эмчлүүлэхэд 116 тэрбум, дархлаажуулалтад 21 тэрбум, өрхийн гэрийн хяналтад 11 тэрбум, ПСР шинжилгээ авах сорьцонд 349 сая төгрөгийг тус тус зарцуулжээ хэмээн мэдээлэв. 

 

Нийт нас баралтын 86 хувийг архаг суурь өвчин хавсарсан тохиолдол эзэлсэн байна. Нас баралтын төвшингээр манай улс олон улстай харьцуулахад есдүгээр байрт оржээ. 

Н.Нягт 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
САЙДАА ТООГОО НЭГ БОЛГООЧ. ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЛЭЭР ГАРЧ БАЙГАА ТОО ЧИНЬ ХУДЛАА ЮМ УУ.
2021-10-06
иргэн:
Сайдаа үнэндээ ард түмэнд тусламж болж очсон нь хэд бол, Наад захын үнэхээр үнэн жишээ хэлэхэд Мана-4, Норов-7 танг нэг бүрийг нь 4000 төг-р аптекаас авч байгаа, таны хэлсэн совид-19 тусаад гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд олгож байгаа 160.000 төгрөгний багцад 31500-36600 гэж байгааг анхааралдаа авна уу
2021-10-06