АН: Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д тавина

АН-аас Засгийн газрыг огцрохыг шаардаж буй. Тус намаас Засгийн газраас хариуцлага нэхэх үйл ажиллагаагаа зогсоох, цаашид үргэлжлүүлнэ гэдгээ өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр М.Тулгат хэллээ. Тэрбээр “Дүлий, хэнэггүй, хариуцлагагүй Засгийн газар Монгол төрийг цаашид авч явж чадахгүй. Тиймээс бид Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д тавина” гэдгийг мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Сүүлийн үед үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх аажим аажмаар алга болж байна. Үүнтэй эвлэрэхгүй. Эрх баригчид Үндсэн хуулийн дагуу засаглаж чадахгүй байна. Ардчилсан улсад засаглал авч явах чадамжгүй байна. Хариуцлагаа хүлээхгүй явах тусам байдал улам дордож байна. Миний ойлгосноор Ерөнхий сайд, Хуульзүнй сайд хоёр бол ах дүү хоёр юм байна. Ингэж болохгүй. Үнэмлэхүй олонх болсон МАН үлдэж байгаа жилүүдэд ард түмнээ бодож, шуурхай ажилламаар байна. Цаашид АН ард түмэнтэйгээ ямагт хамт байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ