Хуульч Д.Гангабаатарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо. Түүнийг Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүдийн 79.1 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов. УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд амжилт ерөөж, Үндсэн хуулийг сахин хамгаалах ариун шударга үйлсэд чин шударгаар ажиллахыг хүслээ. 

 

Мөн энэ хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээс чөлөөллөө. 

 

Б.Хэрлэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
zuv hynee tavilaa gj bodoj bn.aaviigaa duuriasan eh oronch zuv hyn baigaa daa.amjilt hysie
2021-10-08