Дархлаажуулалтын цэгүүд ӨНӨӨДӨР ажиллахгүй

Өчигдөр буюу аравдугаар сарын 09-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 22, II тунд 84, нэмэлт сэргээх тунд 1569, нийт 1675 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 70.8 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 17.2 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2928 (24.6 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.177 (75.6 хувь), 16-17 насны 26.375 (77.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр аравдугаар сарын 10-ны ням гарагт амарч, 2021.10.11-ний даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ