УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ хэлэлцсэн. Уг хуулийн төсөлд гадаад хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллароос 50 мянган ам.доллар болгон бууруулах тухай тусгажээ. Үүнтэй холбогдуулан Босоо Хөх Монгол ТББ-аас ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярт шаардлага хүргүүллээ.
Тус шаардлагад УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, П.Анужин, Х.Булгантуяа, Х.Ганхуяг нар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хуулийн төсөл өргөн барьсан байна. Тухайн гишүүд уг хуулийг ямар зорилгоор өргөн барьсан, судалгаа хийсэн багт ямар хүмүүс оролцсон, хувийн болон гадны этгээдийн ашиг сонирхол оролцсон эсэх, 100 мянган ам.долларын босгыг ямар учраас 50 мянган ам.доллар болгон бууруулсан зэрэг ноцтой асуудал гарч байна. Тиймээс энэ хуулийн төслийг эгүүлэн татуулах шаардлагыг ийн хүргүүлэв.
Б.Хэрлэн
Уншиж байна |