Т.Доржханд: Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унахад ойрхон байна

ХҮН-аас нөхөн сонгуультай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

ХҮН-ын дарга Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд харамсаж байна. Нийт иргэдийн ердөө 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт 34 хувьтай байна. Эрх баригчид машин машинаар маш олон зөөгөөд ч ирцэндээ ирсэнгүй. Ийм байдлаар цааш явбал Монголд ардчилсан сонгууль устаж, ардчилал нуран унах цаг үед амьдарч байна. Нийт иргэдийн 60 хувь саналаа өгөхөөс татгалзаж байна. Энэ бол эрх баригчдад, улс төрийн намуудад өгч байгаа маш том сануулга. Сонгуулийн хугацаанд шатахуун, түлшний хомстол үүслээ, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө. Иргэд саналаа өгөхгүйгээр бухимдлаа илэрхийлж байна. Өчигдрийн сонгуулийн үр дүнг үндэслээд Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авахыг улс төрийн хүчнүүдэд уриалж байна.
-
Үндсэн хууль яаралтай сонгуулийн холимог системийг тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй
-
Улс төрийн намын тухай хуулинд өөрчлөлт оруулж, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаа явуулах боломжоор хангая
-
Сум, дүүрэг, баг хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоё
-
Нэг намын дарангуйллыг бий болгож, дангаараа ноёрхох бодлогоо орхихыг МАН-аас шаардаж байна.
Сонгуульд хэн ялах нь чухал биш. Харин ардчиллаа хамгаалахын тулд иргэд нь ардчилсан сонгуульдаа оролцдог байх ёстой. Энэ бол бидний үнэ цэнэ. Тиймээс үүнийг хамгаалах ёстой. Ялахын төлөө улайрдаг, ялах системийг өөртөө тохируулж хийсэн 30 жилийн нөхцөл байдлыг бид өөрчлөх цаг нь болсныг хэлж байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ