Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалтыг энэ сарын 16-нд явуулна

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн ирц хүрээгүй. Уг асуудлаар Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр өглөө хуралджээ. Тус хурлаар нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу ирэх бямба гаригт зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт нийт 148 хэсгийн хороо байгаа. Үүнээс 17 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн. СХД-т нэг, Хэнтий аймагт 16 хэсгийн хороонд сонгогчдын ирц хүрсэн байна. Ингэснээр 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалт явагдана гэдгийг СЕХ-ноос мэдээллээ. Нэмэлт санал хураалтад ирцийн босго байхгүй бөгөөд сонгуулийн эцсийн үр дүн болох юм байна.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ