Замын-Үүдэд дахин гацаа үүсч, Эрээнд бараа овоорч эхэлжээ

Замын-Үүд боомтын чиглэлд тээвэр хийдэг жолооч нарын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Замын-Үүд боомтын нөхцөл байдлыг сайжруулахаар Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж, өдөрт 100 тээврийн хэрэгсэл гарч байсан. Гэтэл одоо буцаад гацааны байдалд орж, өдөрт 25 машин орж байна. Ингэхээр импортын бараа Эрээнд гацаж байна. Тиймээс жолооч нар Эрээн хот руу орж байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмж, өдөрт 100 машин оруулах шаардлагыг тавьж байна. Тэгвэл ачаа тээврийн үнэ буурна гэдгийг жолооч нар хэлж байна.

Замын-Үүдийн чиглэлд тээвэр хийдэг 5400 жолооч байдаг аж. Очер дарааллаас үүдээд нэг машин улиралд нэг л удаа Эрээн рүү орж, ачаа тээвэрлэж байгааг тээвэрчид хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ