ХӨСҮТ-ийн нөхцөл байдал сэтгэл эмзэглүүлж байна

img

 

Халдварт өвчнийг эмчлэх ганц эмнэлэг ХӨСҮТ цар тахлын хүндрэл, ачааллыг дийлэхгүй нурж унахдаа тулсан, эмч нар нь сөхөрч цөхөрч буй мэдээлэл түгсээр буй. Олон жил засвар шинэчлэлт хийгдээгүй тус эмнэлэг их хэмжээний хөрөнгөөр томоохон шинэчлэл хийх шаардлага буйг УИХ, Засгийн газрын түвшинд яригдаж байна. Тэгвэл энэ эмнэлгийг хэрхэн засаж, шинэчлэх талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах тайлбарыг өгч байна.

 

Тэрбээр “ХӨСҮТ-ийн нөхцөл байдал сэтгэл эмзэглүүлж байна. Ирэх жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар ХӨСҮТ, ХСҮТ-д онцгой анхаарч байгаа. Гэхдээ дорвитой ажил хийе гэж бодож байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийвэл барахгүй байж магадгүй. 100 гаруй сая ам.долларын бүтээн байгуулалт хийж байж бид энэ асуудлыг шийднэ.  

 

Тиймээс донор байгууллагуудын зээл, шууд тусламжаар шийдэхээр ярилцаж, судалж байгаа. Энэ асуудлыг шийднэ” гэсэн мэдээллийг өглөө.

 

Б.Хэрлэн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ