Есөн сарын хугацаанд 326 цахим гэмт хэрэг бүртгэгджээ

ЭЦА-наас цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийж байна.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа н.Ганчулуун “Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиудыг шинэчлэн найруулж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Дээрх хуулиудад мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулахыг зөрчил болгон хуульчилсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэж байсан. Харин 2020 оны нэгдүгээр сараас эхлэн нэмэлт өөрчлөлтөөр гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан. Өөрөөр хэлбэл цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.
Коронавирус цар тахлын хөл хорионоос үүдэн иргэдийн интернетийн хэрэглээ нэмэгдсэн. Үүний улмаас цахим орчин дахь гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Ингэснээр цахим орчин дахь гэмт хэргийн тоо нэмэгдсэн. Ялангуяа мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тоо ихэссэн. Тухайлбал 2020 онд мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг 56 бүртгэгдэж байсан бол 2021 оны эхний 9 сарын байдлаар 326 гэмт хэрэг бүртгэгдэж, хэргийн тоо 5-8 дахин өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас гэр бүлийн хүчирхийлэл, салалт, эд хөрөнгөөрөө хохирох зэрэг гэмт хэргүүд үйлдэгдэж байна" гэж мэдээллээ.
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ